Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Улаанбаатар-Дархан чиглэлийн замд цасаар шуурч, халтиргаа гулгаа үүсээд байна

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 10 секунд

Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын Хар модотын даваа, Баянчандмань сум, Тахилтын даваа орчимд их хэмжээний цасан шуургатай, Баруун хараа-Дарханы хооронд хүчтэй салхи, шуургатай байгаа тул зам дээр халтиргаа гулгаа үүссэн, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд ноцтой сөрөг нөхцөл байдалтай байна. Цаг агаарын хүндрэлтэй байдлаас үүдэн үзэгдэх орчин хязгаарлагдмал болж замын зорчих хэсэгт халтиргаа гулгаа үүссэн нөхцөл байдалтай байгаа тул

ТА БҮХЭН:

-Тохиромжтой хурдыг сонгож хөдөлгөөнд оролцох

-Хоорондын зайг зөв сонгож хөдөлгөөнд оролцох

-Хөдөлгөөн эхлэх, чиглэл өөрчлөх үйлдэл бүртээ байрлалаа зөв сонгох

-Халтиргаатай, аюул бүхий хэсгүүдэд гүйцэж түрүүлэх үйлдлийг хийхгүй байх

-Цонхны арчуур, цан үлээгүүрийн бүрэн бүтэн байдлыг хангаж явах

-Техникийн бүрэн байдлыг сайтар хангаж хөдөлгөөнд оролцох

-Зайлшгүй зогсолт хийх тохиолдолд бусдад анхааруулга өгөх, аюулгүй байдлаа бүрэн хангаж байх

-Онцын шаардлагагүй бол тухайн чиглэлийн замд гарахгүй байхыг зөвлөж байна.

ШУУД: М.Оюунчимэг: Эмийн асуудлаар шаардлагатай мэдээллийг Түр хороонд ирүүлэхгүй байгаа байгууллагуудыг олон нийтэд зарлана
ШУУД: М.Оюунчимэг: Эмийн асуудлаар шаардлагатай мэдээллийг Түр хороонд ирүүлэхгүй байгаа байгууллагуудыг олон нийтэд зарлана
 
Арвайхээр-Баянхонгор-Говь-Алтай чиглэлийн авто замд цасан шуургатай үзэгдэх орчин хязгаарлагдмал байгааг АНХААРУУЛЖ байна
Арвайхээр-Баянхонгор-Говь-Алтай чиглэлийн авто замд цасан шуургатай үзэгдэх орчин хязгаарлагдмал байгааг АНХААРУУЛЖ байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.