Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Чулуун овоо, Налайхын замд 15 автомашин мөргөлджээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 54 секунд

Баянзүрх дүүргийн "Чулуун овоо", "Амгалан" болон Налайх дүүргийн чиглэлд 15 автомашин мөргөлдсөн гэх дуудлага, мэдээлэл Цагдаагийн байгууллагад бүртгэгдэн, шалгалтын ажиллагааг явуулж байна.

Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалж, үзэгдэх орчин хязгаарлагдмал болох, замын зорчих хэсэгт халтиргаа, гулгаа үүссэн нөхцөл байдалтай байх тул жолооч та бүхэн:

-Тохиромжтой хурдыг сонгох:

-Хажуу, хоорондын зайг зөв барьж явах;

-Хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөн байрлан явах үйлдлийг зөв гүйцэтгэх;

-Аюул бүхий хэсэгт гүйцэх, гүйцэж түрүүлэх үйлдлийг хийхгүй байх;

-Шил арчуур, цан үлээгүүр зэрэг техникийн бүрэн байдлыг хангасан байх;

-Зайлшгүй зогсолт хийсэн тохиолдолд бусдад анхааруулах, аюулгүй байдлыг бүрэн хангаж хөдөлгөөнд оролцохыг Цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.

Хөшигийн хөндийн хурдны замд 17 машин мөргөлдөж, замыг ХААЖЭЭ
Хөшигийн хөндийн хурдны замд 17 машин мөргөлдөж, замыг ХААЖЭЭ
 
Драмын театрын их засвар дуусаж, ирэх сард “Анна Каренина” жүжгээр нээлтээ хийнэ
Драмын театрын их засвар дуусаж, ирэх сард “Анна Каренина” жүжгээр нээлтээ хийнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.