Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хөшигийн хөндийн хурдны замд 17 машин мөргөлдөж, замыг ХААЖЭЭ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 9 секунд

Өнөөдөр /2024.03.27/ орсон цасан шуурганы улмаас Хан-Уул дүүргийн наймдугаар хорооны нутаг дэвсгэр буюу “Чингис хаан” олон улсын нисэх буудал хүртэлх тууш зам руу орох хэсэгт 17 автомашин мөргөлджээ. Ослын улмаас зам хаасан байна. Яг одоо ослын газарт Тээврийн цагдаагийн алба үзлэг, шалгалт хийж байгаа бөгөөд бид дэлгэрэнгүй мэдээллийг эргэн хүргэх болно.

Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалж, үзэгдэх орчин хязгаарлагдмал болох, замын зорчих хэсэгт халтиргаа, гулгаа үүсэж байгаа учраас ТЦА-аас иргэдэд:

  • Тохиромжтой хурдыг сонгох,
  • Хажуу, хоорондын зайг зөв барьж явах,
  • Хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөн байрлан явах үйлдлийг зөв гүйцэтгэх,
  • Аюул бүхий хэсэгт гүйцэх, гүйцэж түрүүлэх үйлдлийг хийхгүй байх,
  • Шил арчуур, цан үлээгүүр зэрэг техникийн бүрэн байдлыг хангасан байх,
  • Зайлшгүй зогсолт хийсэн тохиолдолд бусдад анхааруулах, аюулгүй байдлыг бүрэн хангаж хөдөлгөөнд оролцохыг зөвлөж байна.
ЦУОШГ: Улаанбаатар хотод цасны зузаан 1-6 см хүрсэн байна
ЦУОШГ: Улаанбаатар хотод цасны зузаан 1-6 см хүрсэн байна
 
Шөнөдөө -3 градус хүйтэн хононо
Шөнөдөө -3 градус хүйтэн хононо
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.