Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Монголд автомашины нүүрсэн янданг авдаг сүлжээ үүссэн. Тэд үүнийгээ Хятадад зардаг

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 28 секунд

Автомашинаас ялгарах хорт утааг шүүх зориулалттай нүүрсэн янданг хулгайн аргаар болон сайн дураар худалдах, улсын хилээр гаргах үйлдэл ихэсжээ. Энэ нь нийслэлийн агаарын бохирдлыг үлэмж хэмжээгээр нэмэгдүүлж буйг холбогдох судалгааны байгууллагууд танилцуулсан байдаг. Өөрөөр хэлбэл, автомашины нүүрсэн яндангийн талаар зохицуулсан хууль, эрх зүйн акт байхгүй учраас автомашины нүүрсэн янданг улсын хилээр гаргахыг хориглох барааны жагсаалтад оруулах талаар зохицуулах шаардлага бий болжээ.

Тэгвэл Автомашины нүүрсэн янданг улсын хилээр гаргахыг хориглох барааны жагсаалтад нүүрсэн янданг оруулах УИХ-ын тогтоолын төслийг УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн санаачлан УИХ-ын даргад өнөөдөр өргөн мэдүүлсэн байна.

Энэ талаар УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн" Олон улсын зах зээлд цагаан алт, родий, палладий зэрэг үнэт металлуудын эрэлт ихсэж, үнэ нэмэгдэж байгаатай холбогдуулан автомашины нүүрсэн яндан /катализатор/-ыг дахин боловсруулж, үнэт метал гарган авч худалдаалах хандлага их байна. Мөн Хятад улсаас агаарын бохирдол, утаатай тэмцэх зорилгоор утаа их хаядаг автомашиныг замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх хууль гарч, сайн шүүлтүүртэй яндангийн эрэлт нэмэгдсэн нь эдэлгээ удаан, шүүлтүүр сайтай элемент агуулдаг Япон Улсад үйлдвэрлэгдсэн хайбрид автомашинуудын нүүрсэн яндангийн эд ангийг хулгайлах гэмт хэргийн гаралт нэмэгдсэн.

Иргэд сайн дураараа өөрийн болон бусдын автомашины нүүрсэн янданг худалдан борлуулах, үнэ нэмж дамлан зарах үйлдэл ихэссэнтэй холбоотой. Монгол Улсад автомашины нүүрсэн янданг авдаг сүлжээ үүссэн бөгөөд Хятад руу хил нэвтрүүлэн худалдан борлуулдаг" гэв.

Гаалийн ерөнхий газраас ирүүлсэн мэдээллээс үзэхэд 2020-2021 оны хооронд Улсын хилээр катализаторын хаягдал нэрээр 27 тонн 585 кг автомашины нүүрсэн янданг хилээр гаргасан байна.

Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон барааны жагсаалтад багтдаггүй тул хулгайн замаар болон бусад байдлаар цугларсан нүүрсэн янданг энгийн горимоор гаалийн бүрдүүлэлт хийж, улсын хилээр нэвтрүүлдэг аж.

FLA: Би бол болихгүй. Round 2 coming soon
FLA: Би бол болихгүй. Round 2 coming soon
 
Гаалийн байцаагч нарын ХОМ-тэй холбоотойгоор ГЕГ-аас 11 гаалийн байцаагчийг АТГ-т шалгуулахаар өгчээ
Гаалийн байцаагч нарын ХОМ-тэй холбоотойгоор ГЕГ-аас 11 гаалийн байцаагчийг АТГ-т шалгуулахаар өгчээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.