Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Төв болон говийн аймгуудын нутгаар цас орж, зарим газраар ШОРООН ШУУРГА шуурна

Ангилал
Бусад
Огноо
Унших
0 минут 52 секунд

Маргааш /2024.03.26/ баруун, төвийн аймгуудын нутгийн зарим газраар цас, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр хур тунадас орно. Нөгөөдөр буюу 27-нд нутгийн зүүн хагаст, 28-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орно.

Салхи 26-нд нутгийн баруун хагаст, 27-нд нутгийн зарим газраар, 28-нд нутгийн зүүн хагаст, 29-нд говь, талын нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, нутгийн өмнөд хэсгээр шороон шуурга шуурна.

Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -22-27 градус, өдөртөө -5-10 градус, уулархаг нутгуудаар шөнөдөө -13-18 градус, өдөртөө 0-5 градус байна.

ЗӨВЛӨМЖ: Угаарын хийн эрсдэлээс сэргийлж гэртээ өглөө, оройдоо агаар сэлгэлт хийгээрэй
ЗӨВЛӨМЖ: Угаарын хийн эрсдэлээс сэргийлж гэртээ өглөө, оройдоо агаар сэлгэлт хийгээрэй
 
Гэрээлэгч компаниудын үйл ажиллагааг зогсоох, шантаажлах асуудлаас болж газрын тосны хайгуул хийж буй зургаан талбайн ажил зогсонги байдалд ороод байна