“Ургацын баяр–2023”-т зориулсан улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдааны үеэр зохисгүй үйлдэл гаргасан улсын заан Б.Серикийн барилдах эрхийг нэг жилээр хасах шийдвэр 2023 оны 12 дугаар сард гаргасан. Тэгвэл өнөөдрөөс барилдах эрхийг нь сэргээх шийдвэрийг Монголын үндэсний бөхийн холбоо гаргажээ.
Түүний алдаа дутагдлаа ухамсарласан байдлыг харгалзан барилдах эрхийг нь сэргээсэн байна.
“Ургацын баяр – 2023”-т зориулсан улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдааны хоёрын даваанд улсын заан Б.Серик сумын заан А.Тодмагнай нар барилдах үед Б.Серик унасан бөхийг нидэрч байгаа үйлдэл телевизийн дуранд өртөж, бөх сонирхогчдын эгдүүцлийг хүргэсэн. Б.Серик заан уг үйлдэлдээ уучлалт хүссэн үндэсний бөхийн холбооны зүгээс дээрх үйлдлийг хянаж үзэн Б.Серикийн барилдах эрхийг нэг жилээр хассан байдаг.