Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

2025 оноос 1.9 сая тонн зэсийн баяжмал үйлдвэрлэнэ

Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
1 минут 32 секунд

Монголын хөрөнгийн биржээр экспортын голлох бүтээгдэхүүн нүүрсийг арилжаалж эхэлснээс хойш бүтэн жил тойрч буй. Энэ онд төмрийн хүдэр, зэсийг биржээр худалдаалахаар төлөвлөж байна. Энэ хүрээнд өнөөдөр “Зэсийн баяжмалыг биржээр арилжаалах нь” уулзалт хэлэлцүүлэг болж байна.

Засгийн газраас эхний ээлжинд нийт экспортолж буй зэсийн баяжмалын 10 хувийг биржээр арилжаалах бодлого баримталж байгааг Уул уурхай хүнд үйлдвэрийн яамнаас танилцуулав. Цаашид 2025 оноос 1.9 сая тонн зэсийн баяжмал үйлдвэрлэх боломж бүрдэхийг салбарын яамнаас тодотгосон.

Энэхүү хэлэлцүүлэгт , БНХАУ, БНСУ, Вьетнам, Сингапур, Хонгконг, ОХУ, Швейцар, АНУ, БНЧУ, Канад, Энэтхэг, Австрали, Англи, Турк зэрэг улсын болон дотоодын аж ахуйн нэгжүүдийн 200 гаруй төлөөлөгч оролцож байгаа юм. Энэ үеэр арилжааны зарчим болон гэрээний нөхцөл зэрэг асуудлаар санал солилцсон бөгөөд дөрвөн гэрээний асуудал яригдаж байгаа аж.

Уул уурхай хүнд үйлдвэрийн яамны мэдээлснээ Хэлэлцүүлгийг худалдагч, худалдан авагч талуудын оролцоотой танхим болон цахимаар зохион байгуулж байгаа юм. Тодруулбал Энэ үеэр арилжааны зарчим болон гэрээний нөхцөл зэрэг асуудлаар санал солилцов.

СӨХ-ны мөнгөө зургаан сараас дээш хугацаанд төлөөгүй бол Монголбанкны зээлийн мэдээллийн санд бүртгэнэ
СӨХ-ны мөнгөө зургаан сараас дээш хугацаанд төлөөгүй бол Монголбанкны зээлийн мэдээллийн санд бүртгэнэ
 
Н.Учрал: Иргэд түргэн тусламжийн дуудлага өгөхөд “Наад өндөр байшингийнхаа баруун талаар тойроод зүүн гар тийш эргээд гурав дахь хаалга” гэж зааж байна