Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Улсын заан Б.Серикийн “МААЗРАЛТ“

Ангилал
Нийгэм Social pop
Огноо
Унших
1 минут 54 секунд

Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн баяр наадам сайхан болж өндөрлөсөн. Энэ ч утгаараа олон сайхан бөх улсын цол нэмэн, наадамчин олноо цэнгүүлж чадсан. Түүний нэг бол Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын харъяат Улсын заан Бередмуратын Серик юм.

Тэрбээр, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн баяр наадамд аймгийн арслан П.Даваадоржоор дөрөв, аймгийн арслан Ц.Төмөрцоожоор тав, аймгийн арслан Э.Сумъяабатаар зургаа, улсын заан Д.Анараар долоо давж " Монгол улсын заан " цолыг хүртсэн.

Одоогоос 22 жилийн өмнө Баян-Өлгий аймгийн харъяат, Улсын харцага О.Бахыт "Нутгаас минь УЛСЫН ЗААН төрвөл ОНГОЦ өгсөн ч яадаг юм" хэмээн хэлж байсан түүхтэй. Гэтэл саяхан шинэхэн заан Б.Серик нисдэг тэрэгний өмнө зургаа татуулж, нэлээдгүй шуугиан үүсгээд байгаа.

О.Бахын
"Өдрийн сонин"

Тэгвэл энэ тухай түүний ах Б.Талант "Өдрийн сонин"-д өгсөн ярилцлагадаа "Хүмүүс шинэхэн заанаа нисдэг таргээр мялааж гээд л ярилцаж байгааг нь харсан. Б.Серик одоо Өмнөговь аймагт амарч яваа юм. Тэр үеэрээ МААЗРААД л нисдэг тэрэгний өмнө зургаа даруулаад цахимд байршуулсан юм уу даа. Гадуур яриад байгаа шиг нисдэг тэрэг бэлэглэсэн зүйл байхгүй шүү. Хүн амьтан буруу зөрүү ойлгох вий гэж санаа зовох юм" гэжээ.

Ямартай ч шинэхэн заан маань онгоц бэлгэнд аваагүй ч, Баян-Өлгийчүүд Б.Серик заанаа ирэх есдүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, хүндэтгэл үзүүлэх аж.

22 жил гал унтраах автомашины жолооч хийсэн ОБЕГ-ын ажилтан гавьяаны амралтдаа гарахдаа автомашиндаа хүндэтгэл үзүүллээ
22 жил гал унтраах автомашины жолооч хийсэн ОБЕГ-ын ажилтан гавьяаны амралтдаа гарахдаа автомашиндаа хүндэтгэл үзүүллээ
 
Согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 16409, жолоодох эрхгүй үедээ жолоо барьсан 12164 зөрчил бүртгэгджээ
Согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 16409, жолоодох эрхгүй үедээ жолоо барьсан 12164 зөрчил бүртгэгджээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.