Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан түүнд оноосон торгох ялыг эсэргүүцэж ДАВЖ ЗААЛДАХАА мэдэгдлээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 27 секунд

Шүүхээс УИХ-ын дарга асан З.Энхболд, УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан нарт нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилээр хасаж 40 сая төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж шийдвэрлэсэн байдаг.

Тэгвэл УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан уг шийдвэрийг эсэргүүцэж давж заалдана гэдгээ дөнгөж сая мэдэгдлээ. Тэрбээр "Шүүхийн шийдвэр эцэслэн гараагүй. Шүүхийн процесс дуусаагүй. Процесс дуусаагүй учир нарийн мэдээлэл өгөхгүй. Гэхдээ тэвчээртэй хүлээж байгаарай. Шүүх эцэслэсний дараа энэ хэрэг яаж эхэлсэн, яаж дууссан талаар бүгдийг нь ярих болно. Намайг авлигач, хулгайч биш гэдгийг цаг хугацаа харуулна" гэлээ.

Сануулахад, УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Энх-Амгалан 2019-2020 онд Зам тээврийн хөгжлийн сайдаар ажиллаж байхдаа Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболдтой холбоотой гэх “Страто” ХХК-д давуу байдал бий болгосон гэх хэрэгт буруутган, яллагдагчаар татсан байдаг.

Харин З.Энхболдыг төрийн өндөр дээд албан тушаал хашиж байхдаа эрх мэдлээ ашиглан тухайн үеийн Зам тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгаланд нөлөөлж, бусдад давуу байдал олгуулсан гэх хэрэгт яллагдагчаар татагдсан юм.

Х.Түвшинбаяр: 15 настай 11 хүүхэд хар тамхины хэрэгт холбогдсон
Х.Түвшинбаяр: 15 настай 11 хүүхэд хар тамхины хэрэгт холбогдсон
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.