Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

56 тэрбумын төсөв зам засварт багадаж байна гэв

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 6 секунд

Бүтээн байгуулалтын улирал эхэлж байна. Энэ онд зам засварын ажилд 176 тэрбум төгрөг шаардлагатай ч 56 тэрбум төгрөг төсөвлөжээ. Зам тээврийн хөгжлийн яамны мэдээлснээр энэ онд улсын төсөвт тусгасан мөнгө өнгөрсөн жилийн ажлыг хийж чадахааргүй гэнэ. Тус яамнаас “Улсын төсөвт зам арчлалт, засварын ажилд өнгөрсөн жил 56 тэрбум төгрөг төсөвлөсөн бол энэ онд мөн төсөвлөлөө. Үнийн өсөлтийг авч үзвэл өнгөрсөн жилийн мөнгийг энэ жил бууруулж өгч байна гэсэн үг. Инфляци болон туслах материалын үнэ, ажилчдын цалин зэргийг тооцвол зам засварын ажил 176 тэрбум төгрөг шаардлагатай. Үер, зуд байгалийн гамшгийн үед бид одоо байгаа замуудаа хаалгахгүйн тулд бүх чадлаараа зүтгэлээ. Өмнө нь баригдсан замууд хуучирч 20-30 жилийн насжилттай болсон” гэлээ.

Б.Дэлгэрсайхан: “Толгой тоолно” гэдгээр автобусанд суух иргэдийн тоог л гаргах гэж байгаа болохоос хэн сууж байгааг харах гэж байгаа зүйл биш шүү дээ
Б.Дэлгэрсайхан: “Толгой тоолно” гэдгээр автобусанд суух иргэдийн тоог л гаргах гэж байгаа болохоос хэн сууж байгааг харах гэж байгаа зүйл биш шүү дээ
 
НИТХ: Нийслэлийн төсөвт өөрчлөлт оруулах шаардлагатай гэж үзвэл тодотгол хийх боломжтой
НИТХ: Нийслэлийн төсөвт өөрчлөлт оруулах шаардлагатай гэж үзвэл тодотгол хийх боломжтой
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.