Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр 2027 онд ашиглалтад орно

Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
1 минут 55 секунд

“Эрдэнэт” үйлдвэрийн зэсийн баяжмал, дэд бүтцийг ашиглан анхны зэс хайлуулах үйлдвэр барихаар төлөвлөж буй. Үйлдвэрийг 2027 онд ашиглалтад оруулна гэж тооцож байгаа юм. Энэ онд зураг төслийг нарийвчлан зурж 2025-2026 онд бүтээн байгуулалт өрнөнө. Төслийн хүрээнд цахилгаан эрчим хүч, ус, дулааны дэд бүтцийг эхлүүлж "Эрдэнэт" үйлдвэрийн Дулааны цахилгаан станцын суурилагдсан хүчин чадлыг 48 мВт-өөр өргөтгөсөн юм. Мөн Сэлэнгэ-Эрдэнэтийн ус дамжуулах барилга байгууламжийг өргөтгөж шинэчилсэн билээ.

УИХ-ын дэд дарга Л.Мөнхбаатараар ахлуулсан баг “Эрдэнэт” үйлдвэрт өчигдөр ажилласан. Уулзалтын үеэр “Эрдэнэт”-ийг түшиглэн байгуулагдахаар болсон уул уурхай-металлурги-химийн үйлдвэрийн цогцолборын танилцуулгыг хийсэн байна. Төслийн хүрээнд зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэр, исэлдсэн хүдэр боловсруулах катодын зэсийн үйлдвэр, молибдены баяжмал боловсруулах үйлдвэр байгуулагдахаас гадна эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх кабель утасны үйлдвэр, зэс нано нунтагийн үйлдвэрийг ашиглалтад оруулахаар төлөвлөж байгааг танилцуулсан юм. Мөн өчигдөр болсон уулзалтын үеэр “Эрдэнэт” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Г.Ёндон үйлдвэрийн танилцуулгадаа “Эрдэнэт үйлдвэр 100 хувь төрийн өмит үйлдвэрийн газар болсноос хойшхи 5 жилд улс, орон нутгийн төсөвт нийт 6,9 их наяд төгрөг төвлөрүүлсэн” гэж онцлов. Тус үйлдвэр түүхэндээ анх удаа 37,2 сая тонн хүдэр боловсруулж, 4.0 их наяд төгрөгийн орлоготой ажиллаж, 2.0 их наяд төгрөгийг улс, орон нутгийн төсөвт төвлөрүүлж, 1.1 тэрбум ам.долларыг Монгол банканд арилжсан байна.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хан-Уул дүүргийн Яармаг бүсэд ажиллаж байна
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хан-Уул дүүргийн Яармаг бүсэд ажиллаж байна
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.