Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Баян-Өлгий аймагт цасанд боогдсон зам давааг нээж, 17 км зам гаргажээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 41 секунд

Баян-Өлгий аймгийн төвөөс 130 км-т орших Ногооннуур сум, Шар говь багийн “Их бага дэвсэг” гэдэг газар зам даваа цасанд боогдож, зорчих хөдөлгөөн хязгаарлагдсан байжээ.

Үүний улмаас малчдад өвс тэжээл хүргэх боломжгүй болсон тул зам, даваа нээх тухай хүсэлтийн дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Өлгий сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид ажиллалаа. Алба хаагчид цасанд боогдсон нийт 17 км газарт зам гаргаж замын хөдөлгөөнийг өчигдөр 18:45 цагт нээжээ.

ХӨГЖЛИЙН БАНК: Шүүгдэгчдийн өмгөөлөгч нар гомдлоо танилцуулж байна
ХӨГЖЛИЙН БАНК: Шүүгдэгчдийн өмгөөлөгч нар гомдлоо танилцуулж байна
 
Ажилтнууд нь илүү цагаар ажиллаагүй байхад илүү цаг бодож өөрсдөдөө авдаг байсан УЦУОШГ-ын хоёр хүний хэргийг шүүхэд шилжүүлжээ
Ажилтнууд нь илүү цагаар ажиллаагүй байхад илүү цаг бодож өөрсдөдөө авдаг байсан УЦУОШГ-ын хоёр хүний хэргийг шүүхэд шилжүүлжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.