Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ХӨГЖЛИЙН БАНК: Шүүгдэгчдийн өмгөөлөгч нар гомдлоо танилцуулж байна

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 43 секунд

Хөгжлийн банкны хэргээр ял авсан шүүгдэгч нарын давж заалдах шатны шүүх хурал үргэлжилж байна. Тодруулбал, “Хөгжлийн банк”-ны гэх тодотголтой нэр бүхий 80 шүүгдэгч, 4 хуулийн этгээдэд холбогдох эрүүгийн хэргийг шүүхээс өнгөрөгч оны зургаадугаар сард эцэслэн шийдвэрлэсэн байдаг. Ингэхдээ 32 хүн, 4 хуулийн этгээдийг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага оногдуулсан. Тэгвэл Хөгжлийн банкны хэргээр ял сонссон тухайн этгээдүүдийн давж заалдах гомдол гаргаж түүнийг нь шүүх хэлэлцэж буй юм. Одоо шүүгдэгч нарын өмгөөлөгчид давж заалдах шатны гомдлоо танилцуулж байна.

Ташрамд дурдахад, Гэм буруутайд тооцогдсон этгээдүүдийн дунд УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг багтсан бөгөөд түүнийг УИХ-ын гишүүнээр ажиллаж байхдаа хахууль өгч, НВЦ компанийн захирал Баатарбилэгийн шаардлага хангахгүй атлаа зээл авах гэсэн ашиг сонирхлын үүднээс УИХ-ын гишүүний бүрэн эрхэд хамааралгүй Хөгжлийн банкнаас зээл авахад нь дэмжлэг үзүүлж гүйцэтгэх ёсгүй үйлдлийг гүйцэтгэсний хариуд 2017 оны 9 сарын 19-ны өдөр Ц.Баатарбилэгээс 100 мянган ам.доллар буюу 246 сая төгрөгийн хахууль авсан нь мөн байх тул гэм буруутайд тооцсон юм. Улмаар Ё.Баатарбилэгт шүүхээс үндэслэлгүйгээр нэмэгдсэн 73 сая төгрөгийн хөрөнгийг хурааж, нийтийн албанд томилогдох эрхийг 4 жилээр хасч, 6 жилийн хорих ял оноосон юм.

Г.Дамдинням: Малын мах, малаас гарах түүхий эдийн үнийг өсгөж байж зудын хүндрэлээс айхгүй болно
Г.Дамдинням: Малын мах, малаас гарах түүхий эдийн үнийг өсгөж байж зудын хүндрэлээс айхгүй болно
 
Аварга О.Хангай, Арслан Б.Орхонбаяр тэргүүтэй 256 бөх улс тунхагласны ойн барилдаанд зодоглоно
Аварга О.Хангай, Арслан Б.Орхонбаяр тэргүүтэй 256 бөх улс тунхагласны ойн барилдаанд зодоглоно
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.