Яшар Догу, Вехби Эмре, Хамит Каплан нарын нэрэмжит чөлөөт бөхийн олон улсын тэмцээн үргэлжилж буй. Монгол Улсын гурван тамирчин финалд шалгарсан талаар бид мэдээлсэн.
Тэгвэл Завхан аймгийн Яруу сумын харьяат, Хилчин спорт хороо, "Жем Интернэшнл ХХК", Даян дэвжээний бөх, Гавьяат тамирчин, улсын заан Мөнхтөрийн Лхагвагэрэл тус тэмцээний 125 кг-ын жинд мөнгөн медаль хүртлээ.