Энэ удаагийн парламентын хамгийн "отгон" хаврын чуулган энэ сарын 15-ны баасан гарагт нээлтээ хийх гэж байна. Хаврын чуулганы хугацаанд 3-4 сонсгол зохион байгуулахаар яригдаж буй. Тодруулбал,
-Нийслэлийн газар олголттой холбоотой авлига, хээл хахуул
-Уул уурхайн лиценз олголт
-Ногоон автобусны хэрэг
-Эмийн үнийн өсөлт, чанар стандартын асуудлаар түр хороод сонсгол зохион байгуулах хүлээлттэй байгаа.
Мөн үүнээс гадна энэ удаагийн чуулган 76 гишүүний бүрэлдэхүүнтэй хамгийн сүүлийн чуулган гэдгээрээ онцлог болж байгаа юм.