Улсын Онцгой комиссын шийдвэрээр өвөлжилт, хаваржилт хүндэрсэн аймгуудад Засгийн газрын гишүүдээр ахлуулсан шуурхай 6 бүлэг ажиллаж, ХХААХҮЯ-ны харьяа Хөдөө аж ахуйн корпорациас олгохоор болсон 10 гаруй мянган тонн тэжээлийн будааг аймгуудад хүргэж, малчдад олгож эхэлсэн.
Өвөлжилт, хаваржилт хүндэрч байгаатай холбогдуулан зудын эрсдэлийг бууруулахад чиглэсэн бүх талын арга хэмжээг авч, хэрэгжүүлэх үүднээс ХХААХҮЯ отрын штабууд байгуулах, малчдад өвс тэжээл олгох, боогдсон зам, давааг нээх ажлыг хийгээд байсан юм. Мөн тус яамнаас газар тариалан эрхлэгчдээ техник, тоног төхөөрөмжөөрөө орон нутаг дах цасанд боогдсон зам, давааг чөлөөлөх, бэлчээр гаргахад дэмжлэг үзүүлэн хамтран ажиллахыг уриалжээ.