Завхан аймгийн Алдархаан суманд өнөөдөр 5 насны морь уралдуулах гэж байсныг тус аймгийн цагдаа болон Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын холбогдох албан тушаалтнууд зогсоожээ.
Улмаар тус уралдааныг зохион байгуулахаар бэлдэж байсан хүмүүст хариуцлага тооцохоор болсон байна. Учир нь өвлийн улиралд морин уралдаан зохион байгуулах нь хүүхдийн амь насанд эрсдэл үүсгэж болзошгүй хэмээн хориглосон байдаг.
Гэтэл өнөөдрөөс эхлэн ихэнх нутгаар цасан шуурга шуурч, малчдыг анхаарал болгоомжтой байхыг ЦУОШГ-аас сэрэмжлүүлсээр байхад морин уралдаан зохион байгуулах гэж байсанд иргэд ихээхэн эгдүүцэж байна.