Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Н.Мишигдорж: Хүний амь эрсэдсэн асуудлыг нууж болохгүй. Тийм ёс зүй ч байхгүй

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 9 секунд

Дүнжингарав худалдааны төвийн авто замын уулзварт гарсан гал түймрийн улмаас ОБГ-ын 3 алба хаагч амь эрсэдсэн. Гэвч цахим орчинд 3 хүний амь эрсдээгүй, хэд хэдэн хүний амь эрсэдсэн гэх мэдээлэл гарч буй. Тэгвэл үүнд УОК-ын Нарийн бичгийн дарга Т.Баярхүү дараах хариултыг өгөв. Тэрбээр,

"Хүн амь эрсэдсэн болон хүн бэртсэн асуудлыг нуун дарагдуулах боломжгүй. Энэ хардлага сошиал орчинд явж байна. Тиймээс ийм мэдээллийг түгээхгүй байхыг хүсье" гэлээ.

Мөн ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаны дарга, хурандаа Н.Мишигдорж, "Хүний амь эрсэдсэн асуудлыг нууж болохгүй. Тийм ёс зүй ч байхгүй. 21 хүн нас барсан гэх мэдээлээд байна. 18 хүний зөрүү гарна гэж байхгүй шүү дээ. Сошиал хөгжсөн үед ар гэр нь мэдэгдэнэ шүү дээ. Ийм ташаа мэдээлэл битгий түгээгээч ээ" гэв.

Н.Сугар: Хотын дарга Х.Нямбаатар албан томилолтоор гадаад руу явсан. Маргааш Монголд ирнэ
Н.Сугар: Хотын дарга Х.Нямбаатар албан томилолтоор гадаад руу явсан. Маргааш Монголд ирнэ
 
МИАТ: Агаарын хөлгүүдээ тодорхой тогтсон хугацаанд техник үйлчилгээнд оруулдаг
МИАТ: Агаарын хөлгүүдээ тодорхой тогтсон хугацаанд техник үйлчилгээнд оруулдаг
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.