УОК, НОК-оос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр сэтгүүлчид Хотын дарга Х.Нямбаатарыг хэзээ Монголд ирэхийг тодруулахад НЗДТГ-ын Хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар дараах хариултыг өгөв. Тэрбээр,
"Хотын дарга Х.Нямбаатар албан томилолтоор гадаад руу явсан бөгөөд маргааш ирнэ. Хотын даргыг албан томилолттой байх хугацаанд энэхүү осол гарсан. Гэхдээ удирдлагаар алдагдсан мөн шийдвэр гаргалт дээр дутагдсан гэдэг асуудал байхгүй. Тэнд зорьж очсон ажлаа дуусгаад ирж байгаа" хэмээв.