Баянзүрх дүүргийн 26-р хороо Их Монгол, Дүнжингарав худалдааны төвийн авто замын уулзварт гарсан гал түймэрт өртсөн 63 айлын орон сууцны оршин суугчдын төлөөлөл мэдээлэл өгч байна. Энэ үеэр оршин суугчдын төлөөлөл,
"2024 оны 1-р сарын 24-ний 01.00 цагийн орчимд хүчтэй дэлбэрэлт болсон. Манай байрныхан аюулт үзэгдлийн үед хүлээцтэй, өндөр зохион байгуулалттайгаар нэг ч хүний амь нас эрсдэлд орохгүйгээр бүгд гарч амжсан. Монголчууд аюулт осол гарахад манлайлж, эв найрамдалтай байж чаддаг гэдгийг харуулсан.
Мөн байрны хэд хэдэн залуус манлайлж, оршин суугчдыг эсэн мэнд гаргаж, эрүүл саруул аюулыг давж чадсан. Япон улсад 23, 24 хоногийн өмнө онгоц дэлбэрэхэд зохион байгуулалттай байж чадсан шиг бид ч мөн бэлтгэл сургуулилт хийсэн мэт гарч чадсан" хэмээсэн юм.