Баянзүрх дүүргийн 26-р хороо Их Монгол, Дүнжингарав худалдааны төвийн авто замын уулзварт гарсан гал түймэрт өртсөн 63 айлын орон сууцны оршин суугчдын төлөөлөл мэдээлэл өгч байна. Энэ үеэр оршин суугчдын төлөөлөл,
"Манай 26-р хороонд нэр дэвшсэн УИХ-ын 3 гишүүн хариуцлагагүй ажиллаж байна. Бидэнд сэтгэлийн дэм өгөх, ирж уулзах асуудалд хариуцлагагүй хандсан. Мэдээж орон сууцаа гамшгийн байдалд оруулчихсан 63 айл сэтгэлзүй, ажил хөдөлмөрөөрөө хохирч байна.
Удахгүй болох сар шинийн баяраа тэмдэглэх ч нөхцөлгүй болсон. Мөн өмч хөрөнгөөр хохирсон" хэмээв.