Энэ мэдээ хуучирсан буюу 2019/12/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Залуучуудын олимпын наадамд оролцох баг тамирчдыг үдэв

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 33 секунд

Монголын үндэсний олимпын хороо/МҮОХ/-ны хурлын танхимд өнөөдөр “Лозанн 2020” залуучуудын өвлийн олимпын наадамд оролцох Монголын баг тамирчдад /2019.12.30/ хүндэтгэл илэрхийлэх ёслол болов.

Энэхүү ёслолд МҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган, БСШУСЯ-ны Биеийн тамир, спортын бодлогын газрын дарга Э.Мөнхбилэг нар оролцож, баг тамирчдад амжилт хүсэв. “Лозанн-2020” Монголын баг тамирчдын ахлагчаар МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Т.Амаржаргал ажиллана. Монголын багийн тугчаар гүйлтийн цанын тамирчин О.Золбаяр сонгогдсон бол тамирчдаа төлөөлөн Д.Урангоо тамирчны тангараг өргөв. Монголын биатлоны баг тамирчид одоогоор Итали улсад бэлтгэл сургуулилтаа базааж буй бөгөөд, Итали улсаас Швейцарын Лозанн хотноо шууд хүрэлцэн очиж тэмцээндээ оролцох юм.

Залуучуудын өвлийн олимпын III наадам Швейцар улсын Лозанн хотноо 2020 оны нэгдүгээр сарын 09-22-нд 16 спортын төрлөөр болно. Тус наадамд 70 гаруй орны 1800 гаруй тамирчид хурд хүч, авхаалж самбаа, оюун ухаанаа сорин өрсөлдөнө. Монгол Улсаас гүйлтийн цана, биатлоны төрлөөр зургаан тамирчин эрхээ авч оролцохоор болсон юм. Энэ нь залуучуудын өвлийн олимпын наадмын түүхэнд Монгол Улсаас хамгийн олон баг тамирчид оролцох гэж байгаагаараа онцлог юм.

Сэтгүүлчид эдийн засгийн онцлох эрхмүүдийг тодрууллаа
Сэтгүүлчид эдийн засгийн онцлох эрхмүүдийг тодрууллаа
 
Л.Мөнхбаясгалан: Гадаадаас ажиллах хүчнийг тооны хязгааргүй авна гэдэг бол газар нутгаа 100 жилээр харийнханд өгөх гэсэн “урвалт”-ын дэд бүлэг болохуйц улс төрийн санаатай өдөөн хатгалга