"Эдийн засгийн мэргэшсэн сэтгүүлчдийн клуб"-ээс 2019 оны эдийн засгийн салбарын онцлох гурван эрхмийг тодрууллаа.
Дэлхийн санхүүгийн музейг Монголд үүсгэн байгуулж, олон нийтийн санхүүгийн мэдлэг, боловсролыг дээшлүүлэх, тэтгэврийн тогтолцоог шинэчлэх ажлыг эхлүүлсэн зэрэг үйлсийг нь үнэлж Өлзийбаярын Ганзоригийг эдийн засгийн салбарын онцлох эрхмээр тодруулав.
Түүнчлэн статистикийн тоон мэдээллийг олон нийтэд энгийн бөгөөд ойлгомжтой хүргэх, энэхүү мэдээллийн ач холбогдлыг таниулах сайн үйлс бүрийг нь тодотгож Аюушийн Ариунзаяаг мөн оны онцлох эрхмээр шалгаруулсан юм.
Мөн Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд оруулсан үнэтэй хувь нэмэр, хичээл зүтгэлийг үнэлж, Төрийн өмчит компанийн засаглалыг сайжруулж ил тод, нээлттэй болгох, 1072 хувьцааны ногдол ашиг, түүний үр шимийг олон нийтэд хүргэх, жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр хийсэн ажлыг нь үнэлж Лүндэнгийн Наранбаатарыг 2019 оны онцлох эрхмээр шалгарууллаа.