Улаанбаатар хотод гарч буй үнэрийн талаар Нийслэлийн Агаар орчны бохирдолтой тэмцэх газраас тодруулахад, "Урьдчилсан дүгнэлтээр хотод тархсан өмхий үнэр нь Төв цэвэрлэх байгууламжаас гарч байна" гэсэн юм.
Харин УСУГ-аас тодруулахад, "Таамгаар хандах нь буруу. Ямар нэг байдлаар бохир усны шугам, хоолой задарсан зүйл алга. Цэвэрлэх байгууламж хэвийн ажиллаж байна" гэлээ.