Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нарын 11 хүнд холбогдох хэргийн шүүх хурал хаалттай горимоор 4 дэх өдрөө үргэлжилж байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 9 секунд

“Нүүрсний” гэх тодотголтой хэрэгт яллагдагчаар татагдсан УИХ-ын гишүүн асан, ХНХ-ын сайд асан Т.Аюурсайхан, "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг нарын 11 хүнд холбогдох гэм буруугийн шүүх хурал хаалттай горимоор 4 дэх өдрөө үргэлжилж байна.

Энэ талаар бид БЗД, СБД, ЧД-ийн ЭХАШШ-ээс тодруулахад, "Нүүрсний гэх тодотголтой 11 хүнд холбогдох гэм буруугийн шүүх хурал 4 дэх өдрөө хаалттай үргэлжилж байгаа ба оролцогчдоос мэдүүлэг авч байна" гэх мэдээллийг өглөө.

Ташрамд дуулгахад, Өнгөрөгч даваа гарагийн /2024.01.15/ 11:00 цагт УИХ-ын гишүүн асан, ХНХ-ын сайд асан Т.Аюурсайхан, "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг нарын 11 хүнд холбогдох гэм буруугийн шүүх хурал эхэлсэн ч яллагдагч О.Данзанлувсантүдэвийн өмгөөлөгч н.Очбаяр шүүх хурлыг хаалттай хуралдуулах хүсэлт гаргаснаар шүүх хурал хаалттай үргэлжлэхээр болсон юм.

ХУД: Зам, гүвээнд хунгарласан цасыг түрж, халтиргаа гулгаа арилгахаар ажиллаж байна
ХУД: Зам, гүвээнд хунгарласан цасыг түрж, халтиргаа гулгаа арилгахаар ажиллаж байна
 
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах хуулиудын хэрэгжилтийг эрчимжүүлэх чиглэлээр Байнгын хорооны тогтоол баталлаа
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах хуулиудын хэрэгжилтийг эрчимжүүлэх чиглэлээр Байнгын хорооны тогтоол баталлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.