Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

С.Мөнхчулуун: “ЭТТ“ ХК-ийн хувьцааг эзэмшдэггүй байсан 1.5 сая иргэн хувьцааг эзэмших эрхтэй болж байна

Ангилал
Улс төр Эдийн засаг
Огноо
Унших
2 минут 43 секунд

УИХ-ын 2023 оны намрын чуулган өчигдөр /2024.01.17/ хаалтаа хийсэн билээ. Чуулганы хуралдаанаар “Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компанийн хувьцааны талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, баталсан. Үүнтэй холбоотойгоор ШӨХТГ-ын дарга асан, "ЭТТ" ХК-ийн ТУЗ-ийн гишүүн С.Мөнхчулуун байр сууриа илэрхийлэв. Тэрбээр,

"УИХ-аас "ЭТТ" ХК-ийн хувьцааны талаар авах зарим арга хэмжээний тухай тогтоол батлагдсантай холбоотой зарим улс төрчид, улс төрийн хүчнүүд "Ногдол ашиг хуваарилах нь буруу, бүтээн байгуулалт хийх байсан юм" гэх мэт улс төр хийж буй тул мэдээлэл өгье.

2012 онд Монгол Улсын 2.1 сая иргэнд 1072 хувьцааг эзэмшүүлсэн. 2012 оноос хойш төрсөн 1.5 сая хүн өнөөдрийг хүртэл хувьцаа эзэмшдэггүй байсан юм. Харин энэхүү УИХ-ын тогтоол батлагдсанаар "ЭТТ" ХК-ийн хувьцааг эзэмшдэггүй байсан 1.5 сая иргэн "ЭТТ" ХК-ийн хувьцааг эзэмших эрхтэй болж байна. Тус тогтоолын нэг чухал зүйл нь иргэдийн хувьцааг энгийн хувьцаагаар бүртгэх юм. Хязгаарлагдмал эрхтэй хувьцааг энгийн хувьцаа болгож өөрчилснөөр хувьцаагаа өвлүүлэх, зарах, худалдан авах нөхцөл нээлттэй болж байгаа гэсэн үг.

Ойрын хугацаанд УИХ-аар Баялагийн сангийн тухай хуулийг хэлэлцэн батласанаар иргэд хувьцаагаа захиран зарцуулах эрх зүйн орчин бүрдэх юм. Харин энэ жил ногдол ашиг хуваарилах эсэхийг 2023 оны аудитлагдсан санхүүгийн тайлан эцэслэн батлагдсаны дараа "ЭТТ" ХК-ийн ТУЗ эцэслэн шийднэ. "ЭТТ" ХК ковидын үеэс хойш ногдол ашиг тараагаагүй.

2022 онд 1.2 их наяд, 2023 онд гурван их наяд төгрөгийн ашигтай ажиллаж хуримтлагдсан ашиг нь 4.2 их наяд төгрөг болсноор иргэддээ хувьцааны үр ашгийг хуваарилах боломж бүрдсэн. Урьдчилсан тооцооллоор "ЭТТ" ХК-ийн хувьцаанаас 3.4 сая иргэнд ногдох ногдол ашиг 850 тэрбум, төрд ногдох ногдол ашиг нь 2.2 их наяд төгрөг. Төр өөрт ногдох ногдол ашгаа ямар бүтээн байгуулалтад зарцуулах нь төрийн мэдлийн асуудал, харин иргэдэд ногдох ногдол ашгийг иргэдэд хуваарилж байх ёстой" гэв.

З.Энхболд, Б.Энх-Амгалан нарт холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр болно
З.Энхболд, Б.Энх-Амгалан нарт холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр болно
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.