Орхон аймгийн Засаг даргын санаачилгаар орон нутагтаа хэрэгжүүлж буй “Төрийн албан хаагчийн хөгжлийн хөтөлбөр”-ийн хүрээнд 36 албан хаагчдад 233 сая төгрөгийн дэмжлэг үзүүллээ.
Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй Шинэ сэргэлтийн бодлого - Төрийн бүтээмжийг сайжруулах зорилтын хүрээнд Орхон аймаг төрийн 6000 гаруй албан хаагчаа дэмжиж уг хөтөлбөрийг нэг жилийн өмнөөс хэрэгжүүлж байна.
Хөтөлбөрийн хүрээнд, төрийн байгууллагад 5-30 жил ажилласан зарим алба хаагчийг нийгмийн дэмжлэгт хамруулж, шинээр амины орон сууц барьж байгаа болон орон сууц худалдан авах, эрдэм шинжилгээ, судалгааны ажлаа орон нутагт нутагшуулж үр дүнд хүрсэн мөн донорын үүрэг гүйцэтгэсэн алба хаагчдад нэгээс 10 хүртэлх сая төгрөгийн дэмжлэг үзүүллээ.