Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ХӨСҮТ-ийн захирал асан Д.Нямхүүгийн хэргийг прокурорт буцаасан шийдвэрийг хүчингүй болгуулахаар эсэргүүцэл бичжээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 58 секунд

Нийслэлийн прокурорын газраас Халдварт өвчин судлалын үндэсний төвийн ерөнхий захирлаар ажиллаж байсан Д.Нямхүү нарт холбогдох хэргийг прокурорт буцаасан шүүхийн шийдвэрийг хүчингүй болгуулахаар эсэргүүцэл бичсэн байна.

Тодруулбал, тус прокурорын газраас яллах дүгнэлт үйлдсэн Халдварт өвчин судлалын үндэсний төвийн ерөнхий захирлаар ажиллаж байсан Д.Нямхүү, “ДУБ” ХХК-ийн гүйцэтгэх захирал нарт холбогдох хэргийг Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр хянан хэлэлцээд, хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж шийдвэрлэсэн.

Прокуророос хэрэгт нэмэлт ажиллагаа явуулах шаардлагагүй, цугларсан нотлох баримтын хүрээнд шийдвэрлэх боломжтой гэж үзэн эсэргүүцэл бичиж, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хүргүүлсэн байна.

Б.Пүрэвдорж: Хотоос сонгогдсон гишүүд чуулганд суухгүй байна. Хуралдаа сууж, түгжрэлийн асуудлаа ярья
Б.Пүрэвдорж: Хотоос сонгогдсон гишүүд чуулганд суухгүй байна. Хуралдаа сууж, түгжрэлийн асуудлаа ярья
 
Маргааш: Улаанбаатарт -14 хэм хүйтэн
Маргааш: Улаанбаатарт -14 хэм хүйтэн
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.