Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Г.Занданшатар: Малчдад тулгамдаж байгаа дизель түлшний хангамжийн асуудлаар зохион байгуулалтын арга хэмжээ авна

Ангилал
Улс төр Нийгэм
Огноо
Унших
1 минут 22 секунд

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар өвөлжилтийн нөхцөл байдалтай холбоотой мэдээллийг сонслоо. Үүнтэй холбогдуулан УИХ-ын дарга Г.Занданшатар зарим асуудлаар Засгийн газар, холбогдох байнгын хороодод үүрэг чиглэл өгөв.

Хөдөө орон нутаг, малчдад тулгамдаж байгаа дизель түлшний хангамжийн асуудлаар зохион байгуулалтын арга хэмжээ авахаар боллоо. Ингэхдээ тээвэрлэлт, захиалгыг сайтар төлөвлөж, хуваарийн дагуу нийлүүлэлтийг тогтворжуулахад анхаарах хэрэгтэйг сануулав. Учир нь уул уурхайн үйлдвэрлэл, экспорт даруй 1.5 дахин нэмэгдсэнтэй холбоотойгоор дизель түлшний импорт 40 хувиар өссөн. Эдийн засгийн төлөвлөлт буруу хийгдэж, зарим тээврийн асуудал гарсан нь хомсдол үүсэх нөхцөл болсон тул ОХУ-ын талтай холбогдож арга хэмжээ авсан гэж УИХ-ын дарга мэдэгдлээ. Мөн Засгийн газар дунд хугацаандаа газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлж, идэвх санаачлагатай ажиллах шаардлагатайг тодотгов.

Үүнээс гадна малчдад цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээг дамжуулах хүлээн авах нэгдсэн тогтолцоог бий болгох үүргийг Шадар сайдад өглөө.

Эцэг эх нь маргалдахдаа 3 сартай хүүхдийнхээ толгой руу цохиж, охин эмнэлгийн тусламж авч байгаад нас баржээ
Эцэг эх нь маргалдахдаа 3 сартай хүүхдийнхээ толгой руу цохиж, охин эмнэлгийн тусламж авч байгаад нас баржээ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд