Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

МЕТРО ХОТ: Хүүхдийн орчинд тамхи БҮҮ ТАТ. Энэ нь амьсгалын замын хүнд өвчин үүсгэдэг

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 55 секунд

Өвлийн улирал эхэлснээр ханиад, томуугийн тархалт бусад улирлаас мэдэгдэхүйц ихэсдэг. Олон нийтийн газар, автобус унаанд шүлсээ үсэргэн ханиаж, найтаах хүмүүс элбэгшиж буйг та харсан байх. Харамсалтай нь тэдний дунд "амны хаалт"-тай хүн тун цөөн. Цар тахлын үеэр бид амны хаалтыг хэвшил болгосон ч одоо мартаж, ханиад томууг тоохоо байжээ.

ХӨСҮТ-өөс өгсөн мэдээллээр, эмнэлэгт үзүүлж буй хүмүүсийн дийлэнх нь бага насны хүүхдүүд байна гэх. Монголчууд урьдчилан сэргийлэхийг бараг мэдэхгүй. Өвчин туссан хойноо л дэмий сүржигнэж, баахан эм цутгана. Хүндэрснийх нь дараа эмнэлэгт ханддаг. Улмаар "Дарагдахгүй ханиад байна, эмч нар эмчилж чадахгүй байна" гэж бухимддаг.

Тэгвэл ханиад хүрэхээс нь өмнө хэрхэн урьдчилан сэргийлэх талаар энд тайлбарлая. Мэдээж, мэргэжлийн эмчийн зөвлөгөө.

  • Вакциныг хүүхэддээ тогтмол хийлгэх шаардлагатай. Ингэснээр уушгины хатгалгаагаар өвчлөх эрсдэлийг бууруулж, урьдчилан сэргийлэх ач холбогдолтой юм.
  • Гэрийнхээ хаалга, цонхыг өдрийн цагаар нээж цэвэр агаар оруулж байх, дотоод орчны агаарыг сэлгэж, нян бактерыг зайлуулах нь тун чухал гэнэ

Бид мөн ядаж л хүүхдийнхээ хажууд тамхи татахаа болих нь зүйтэй болов уу. Учир нь тамхины утаа биеийн эрхтэн системийг хордуулж хорт хавдар, амьсгалын замын хүнд өвчнийг үүсгэдэг аж.

Түүнчлэн, эцэг эх, асран хамгаалагчид хүүхдээ хооллох, бие зассаны дараа гараа сайтар савандаж угаах дадлыг мөрдсөнөөр хатгалгаа өвчнөөс сэргийлэх боломжтой юм.

Б.Барслхагва: “Vivant” цуврал 117 дахь удаагийн “Tokyo drama academy awards” -ын шилдэг киногоор шалгарлаа
Б.Барслхагва: “Vivant” цуврал 117 дахь удаагийн “Tokyo drama academy awards” -ын шилдэг киногоор шалгарлаа
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.