Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Э.Одбаяр: Ирэх сарын 20-ноос Монгол Улс, АНЭУ хооронд шууд нислэг үйлдэхээр тохиролцсон

Ангилал
Нийгэм Дэлхий дахинд
Огноо
Унших
2 минут 27 секунд

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалтад оролцож буй. Уулзалттай холбоотойгоор Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Э.Одбаяраас тодрууллаа.

-Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хийж буй ажлын айлчлалын хүрээнд ямар чухал асуудлуудыг хэлэлцэв?

-"АНЭУ-д болж буй ажлын айлчлалын хүрээнд чухал үр дүнтэй баримт бичгүүдэд гарын үсэг зурсан. Засгийн газар хооронд харилцан визгүй зорчих хэлэлцээрт гарын үсэг зурлаа. Ирэх арванхоёрдугаар сарын 20-ноос Монгол Улс, АНЭУ хооронд шууд нислэг үйлдэх тохиролцоо хийсэн, чухал үр дүнтэй уулзалт болсон.

Визгүй зорчих асуудал яагаад чухал вэ гэхээр сүүлийн жилүүдэд хоёр улсын хооронд зорчих иргэдийн урсгал ихэссэн. Ялангуяа, өвлийн улиралд өссөн үзүүлэлттэй байгаа учраас яах аргагүй иргэдийнхээ зочлох ажлыг хөнгөвчлөх үүднээс мөн Монгол Улсын Ерөнхийлөгч 2021 онд Ерөнхийлөгчөөр сонгогдохоос өмнө “Хүчирхэг пасспорт” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ хэмээн мөрийн хөтөлбөртөө тусгасан. Энэ хүрээнд олон айлчлалууд зохион байгуулж, үр дүнтэй хэлэлцэрүүдэд гарын үсэг зурж буй. Тухайлбал,

Вьетнам улсад болсон айлчлалын үеэр бүх төрлийн пасспорт визгүй болох хэлэлцээрийг баталгаажуулсан. Визгүй болсноор иргэдийн ажлыг хөнгөвчлөхөөс гадна олон төрлийн эрсдэлээс сэргийлж байгаа юм. Жишээлбэл, зарим иргэнийг хэл усгүйгээр далимдуулж зуучлах нэрийдлээр залилах үйлдэл болон виз олгоход гардаг хүндрэл арилна.

-Монгол Улаас АНЭУ руу хонины махыг экспортолж буй. Энэ ажлын явц хэрхэн үргэлжилж байгаа вэ?

-Хүнс, хөдөө, аж ахуйн чиглэлээр идэвхтэй үйл ажиллагаа явуулах бүрэн боломж байна. АНЭУ-аас “Халал” сертификат олгосноор хонины мах экспортолж эхэлсэн. Үүний үр дүнд АНЭУ-ын томоохон дэлгүүрүүдэд Монголоос экспортолсон хонины махыг худалдаалж байна. Дээр дурдсанчлан визгүй, шууд нислэгтэй болсноор энэ ажилд маш том дэмжлэг болно гэж харж байгаа. Тэгэхээр харилцан ашигтай хамтын ажиллагааг олон салбарт хэрэгжүүлэх бүрэн боломжтой.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Арванхоёрдугаар сар олон жилийн дунджаас хүйтэн байна
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Арванхоёрдугаар сар олон жилийн дунджаас хүйтэн байна
 
Н.Учрал: Иргэд түргэн тусламжийн дуудлага өгөхөд “Наад өндөр байшингийнхаа баруун талаар тойроод зүүн гар тийш эргээд гурав дахь хаалга” гэж зааж байна
Н.Учрал: Иргэд түргэн тусламжийн дуудлага өгөхөд “Наад өндөр байшингийнхаа баруун талаар тойроод зүүн гар тийш эргээд гурав дахь хаалга” гэж зааж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.