Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө -18, өдөртөө -9 хэмийн хүйтэн

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 24 секунд

Малч­ид, иргэд, тээвэрчдийн анхааралд:

Өнөө шөнө Завханы нутаг, Архангайн баруун хэсгээр, маргааш өдөр Архангай, Сүхбаатарын нутаг, Завханы зүүн, Өвөрхангай, Төв аймгийн хойд, Сэлэнгэ, Хэнтий, Дорнодын өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурах тул зам даваанд халтиргаа гулгаа үүсэж, үзэгдэх орчин хязгаарлагдаж болзошгүйг онцгойлон анхааруулж байна.

2023 оны 11-р сарын 25-ны 20 цагаас 11-р сарын 26-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй, өдөртөө ялимгүй цас орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -20...-22 градус, бусад хэсгээр -17...-19 градус, өдөртөө -8...-10 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө -21...-23 градус, өдөртөө -11...-13 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй, өдөртөө ялимгүй цас орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр. Шөнөдөө -19...-21 градус, өдөртөө -10...-12 градус хүйтэн байна.

Увс аймгийн Зүүнговьд ХАМГИЙН ИХ буюу 9 мм цас оржээ
Увс аймгийн Зүүнговьд ХАМГИЙН ИХ буюу 9 мм цас оржээ
 
Ахлах ангийн сурагчдын хичээл сонголт энэ сарын 16 хүртэл үргэлжилнэ
Ахлах ангийн сурагчдын хичээл сонголт энэ сарын 16 хүртэл үргэлжилнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.