Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Х.Нямбаатар: Нийслэлд хүлээлгэж өгсөн 9.8 тэрбумын тайз, техник хэрэгслээс 600 гаруй сая төгрөгийн хөрөнгө дутсан

Ангилал
Нийгэм Эдийн засаг  Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 15 секунд

Нийслэлийн Засаг даргын зөвлөл хуралджээ. Хурлаар 2024 оны төсвийн төслийг хэлэлцсэн байна. Төсвийн орлогыг 2 их наяд 354.7 тэрбум төгрөг, зарлагыг 1 их наяд 915.4 тэрбум төгрөгөөр тооцож, улсын төсөвт 230.3 тэрбум төгрөг төвлөрүүлэхээр тусгасан. Ирэх жилийн төсвийн зарцуулалтад түгжрэлийг бууруулах, нийтийн тээврийг цогц шинэчлэх, гэр хорооллыг орон сууцжуулах ажлуудыг гол цөм болгоно гэдгийг Хотын дарга Х.Нямбаатар онцлов. Төсвийн төслийг маргааш НИТХ-д өргөн барих аж.

Түүнчлэн, Зөвлөлийн хурлаар зарим ноцтой асуудлыг хэлэлцжээ. Тодруулбал,

2017 онд БХЯ-наас 9.8 тэрбум төгрөгийн тайз, тоног төхөөрөмж, техник хэрэгслийг нийслэлд хүлээлгэж өгсөн ч албан ёсоор өмчид бүртгэж аваагүй. Одоо зургаан жилийн дараа 600 гаруй сая төгрөгийн хөрөнгө дутсан гэж аудитын дүгнэлт гарчээ.

Төрийн өмчийг дутаасан асуудлыг хуулийн байгууллагад шалгуулж, нийслэлийг хохиролгүй болгохыг НЗД-ын Эдийн засаг, дэд бүтэц хариуцсан орлогч П.Сайнзоригт даалгажээ.

Өрхийн дундаж орлого нэмэгдэж, 2,2 саяд хүрлээ
Өрхийн дундаж орлого нэмэгдэж, 2,2 саяд хүрлээ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд