Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

УИХ-ын дарга Г.Занданшатар нүүрсний хорооны гишүүдийг хуралдаа оролцохыг АНХААРУУЛАВ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 51 секунд

“Нүүрсний хулгай”-н асуудлыг хянан шалгах түр хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт орууллаа. УИХ-ын гишүүн асан Х.Нямбаатар хотын дарга болсонтой холбоотойгоор түүний оронд УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнийг түр хорооны гишүүнээр томилов.

Чуулганы нэгдсэн хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэх үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар түр хорооны гишүүд ажлаа хангалтгүй хийж байгааг шүүмжиллээ. Тэрээр иргэдийн хүсч хүлээж, шаардаж буй асуудлыг хэлэлцэхээс хойш сууж байгаа юм шиг парламентын нэр хүндийг унагааж буй түр хорооны гишүүдийг солих хэрэгтэй гээд шуурхайлж ажиллахыг Хянан шалгах түр хорооны дарга Б.Энхбаяр, түр хорооны гишүүдэд хатуу анхааруулав.

Г.Дамдинням: Ногоон автобусны 400 тэрбум төгрөг бол Тавантолгойд байгаа төмөрзамын хулгайн дэргэд талхны үйрмэг
Г.Дамдинням: Ногоон автобусны 400 тэрбум төгрөг бол Тавантолгойд байгаа төмөрзамын хулгайн дэргэд талхны үйрмэг
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд