Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

УЕПГ: Хуурамч диплом ашиглан төрд ажилласан найман иргэнээр ажилласан хугацаандаа авсан цалинг нь нөхөн төлүүлнэ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 51 секунд

Хуурамч баримт бичиг ашиглан төрд хохирол учруулсан иргэдээс хохирлыг нөхөн төлүүлэхээр болжээ.

Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас хуурамч диплом ашиглан төрийн байгууллагад ажиллаж, Эрүүгийн хуулийн 23.2 /Хуурамч баримт бичиг үйлдэх, ашиглах/-т заасан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхээр тогтоогдсон найман хэргийн холбогдогчоос ажиллах хугацаандаа авсан цалин хөлсийг нөхөн төлүүлэхээр иргэний журмаар нэхэмжилж, төрийн ашиг сонирхлыг хамгаалж ажилласан байна.

Шүүхээс прокурорын нэхэмжлэлийн дагуу холбогдох асуудлыг хянан хэлэлцэж, нэр бүхий найман иргэнээс гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 202 сая 938 мянган төгрөгийг гаргуулж, төсөвт олгуулахаар шийдвэрлэсэн байна.

Аймгийн төвүүдийн махны үнэ буурч,  гурил, сүүний үнэ бага зэрэг нэмэгджээ
Аймгийн төвүүдийн махны үнэ буурч, гурил, сүүний үнэ бага зэрэг нэмэгджээ
 
ПАРИС 2024: Б.Баасанхүү аваргын алтан медалийн төлөө барилдахаар боллоо
ПАРИС 2024: Б.Баасанхүү аваргын алтан медалийн төлөө барилдахаар боллоо
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд UBN.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. !
UBN.mn сайтын редакц