Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Дэлхийн шилдэг NFT сонирхогчидтой Монголчууд нэгэн дээвэр доор

Ангилал
Нийгэм Бусад
Огноо
Унших
7 минут 3 секунд

Блокчэйн, NFT гэх зүйлс хэдхэн жилийн өмнө бид анх удаа сонсож байсан бол эдүгээ бидний амьдралын нэг хэсэг болж эхлээд байгаа билээ. Эхнээсээ үнэнч хэрэглэгчид, цуглуулагчид асар олноороо бий болж үнэлгээ болон хэрэглээ нэгэнт эрчийг аваад байгаа юм.

Дэлхийн шилдэг NFT collectibles-ийн нэг болох Bored Ape Yacht-ийн жилд 1 удаа зохион байгуулагддаг “APEFEST” арга хэмжээ хэдхэн хоногийн өмнө буюу 11-р сарын 3-5-нд Хонгконгд зохион байгуулагдаж өнгөрлөө.

Тэгвэл уг арга хэмжээнд Монголд анх NFT, түүний marketplace болон цуглуулгуудыг гаргасан “MongolNFT” компанийн хамт олон оролцоод ирснээс гадна өөрсдийн WOLFEST арга хэмжээгээ зэрэгцүүлэн хийж амжилттай төслүүдээ танилцууллаа.

Та бүхэндээ уг арга хэмжээтэй холбоотой онцлох мэдээллүүдийг хүргэж байна.

Олон “анхны” зүйлс зэрэг тохиов

Apefest арга хэмжээ нь өмнө нь азийн орон тэр дундаа Хонгконгд болж байгаагүй ба анх удаа АНУ-д бус Хонгконгд зохион байгуулсан нь ОУ-ын цуглуулагчид, NFT акулууд өргөнөөр оролцох боломж бүрдсэн юм. Мөн энэхүү үйл ажиллагааны үеэр Монголоос анх удаа Wolfest арга хэмжээ яг Apefest болж байгаа газартай зэрэгцэн зохион байгуулагдсан нь Монголынхоо нэрийг NFT-ийн ертөнцөд тодоор сонордуулаад амжсан бололтой. Түүнчлэн тухайн Apefest-ийн үеэр улсаа төлөөлөн төслөө танилцуулж, side event зохион байгуулсан цор ганц улс нь Монгол байлаа.

200 гаруй хүмүүс Wolfest-д оролцов

Ape болон Meebits-ийн NFT цуглуулагчид бол хамгийн том NFT сонирхогчид байдаг төдийгүй нэг ёсондоо NFT-ийн “акулууд” гэж нэрлэж болохоор. MongolNFT-ийн “The Wolfest in Hongkong” арга хэмжээнд нийтдээ уг “акулууд”-ын төлөөлөл болох 200 гаруй хүмүүс оролцож, төслүүдтэй танилцаж, үзэл бодлоо солилцжээ.

Yuga Labs болон Sandbox CEO Wolfest дээр…

Yuga Labs нь Bored Ape Yacht Club, MAYC NFT цуглуулга болон Otherside metaverse зэрэг дэлхийн томоохон NFT төслүүдийг бүтээснээрээ алдартай дижитал хөрөнгө, блокчейн технологийн компани юм. Тэгвэл уг компанийн CEO болох Daniel Alegre, Wolfest дээр өөрийн биеэр оролцож, төслүүдтэй танилцаж Монголын баг хамт олонтой үзэл бодлоо солилцон яриа өрнүүлж амжжээ. Учир нь Apefest-ийн үеэр олон олон арга хэмжээнүүд зэрэгцэн болж байдаг ба бүх арга хэмжээн дээр оролцох нь төдийлөн боломжгүй зүйл аж.

Түүнчлэн MongolNFT-ийн баг Sandbox metaverse дээр өөрсдийн газар авч “Монгол наадам” консепц бүхий gaming-ийг хөгжүүлж ажиллаж байгаа юм. Харин Apefest дээр уг Sandbox-ийн Co-founder, COO Sebastian-тай өөрсдийн биеэр уулзаж төслийн цаашид хөгжүүлэх болон бусад боломжуудын талаар үг солилцсон байна.

/Yuga labs CEO/

ОУ-ын хэрэглэгчид нэмэгдэв

Хонгконгд зохион байгуулсан Wolfest арга хэмжээний үеэр MongolNFT-ийн зүгээс өөрсдийн Wolves NFT буюу Чонон сүргийн NFT-ийг голчлон танилцуулсан ба энэ үеэр олон улсын хэрэглэгчид маш ихээр сонирхож, газар дээрээ өөрсдийн NFT цуглуулгаа Монголын чоно NFT-ээр нэмцгээж байлаа. Үүгээр зогсохгүй тухайн чоно эзэмшигчдийн ихэнх нь BAYC, MAYC, Meebits зэрэг дэлхийн хамгийн үнэтэй NFT эзэмшигчид байсныг Mongol NFT-ийн баг хамт олон хэлж байсан юм.

NFT сонирхогчдын анхааралд Монгол улс байв

MongolNFT-ийн баг хамт олон уг арга хэмжээнд эртнээс бэлдэж өндөр зохион байгуулалттай оролцсон байна. Тэд өөрсдийн үндэсний хувцсыг орчин үеийн хэв маягт тохируулан шинэчлэн жигдэрч очсон төдийгүй, арга хэмжээний үеэр үндсэн төслүүдээ танилцуулахаас гадна Монголын тухай мэдээлэл, аялахад тохиромжтой үзэсгэлэнт байгаль зэргийг тусгайлан танилцуулж, Монгол руу аялах азтан хүртэл тодруулаад амжжээ. Нийт Apefest-д ирсэн 2000 гаруй хүмүүсийн хувьд Монгол улс анхаарлын төвд байж, Wolfest-д оролцсон 200 гаруй хүмүүс бүгд Wolves NFT merchandise-ны эзэд болсон байна.

MongolNFT нь Дэлхийн шилдэг Meebits-тэй хамтрав

Apefest-ийн үеэр зэрэгцүүлэн албан ёсны арга хэмжээ хийх нь бүх оролцогч болон байгууллагуудын хувьд тийм амаргүй юм. Харин MongolNFT нь амжилттай уг эрхийг аваад зогсохгүй Meebits-тэй хамтран зохион байгуулах боломж бүрдсэн байна. Meebits нь NFT тус бүр нь өндөр үнэлгээтэй, томоохон байр суурь эзлэх компани төдийгүй MongolNFT-тэй хамтран зохион байгуулсандаа таатай байгаагаа арга хэмжээний төгсгөлд илэрхийлжээ.

Эцэст нь дүгнэхэд MongolNFT компани нь Apefest-д оролцож, Wolfest-ээ зэрэгцүүлэн зохион байгуулсан нь олон улсад өөрсдийн төслөө танилцуулах маш том боломжийн эхлэлийг тавьсан байна. Тухайн үеэр ирсэн олон NFT-ийн шилдэг цуглуулагчид Монголчууд өөрсдийн NFT цуглуулгуудтай, marketplace-тэй гэдэг талаар мэдээлэлгүй байсан ба арга хэмжээний төгсгөлд Монголын талаар олон төрлийн мэдээлэлтэй болж, MongolNFT-ийн эзэмшигчид болоод зогсохгүй цаашдын хамтын ажиллагаандаа илүү өргөн хүрээнд үргэлжлүүлэх гарц болон боломжууд бий болгосон байна.

Түүнчлэн MongolNFT компани уг арга хэмжээнд оролцохдоо өөрсдийн NFT-ийн хэрэглэгчид, коммюнити гишүүдээсээ азтан шалгаруулж 2 хүнийг үнэгүй бүх зардлыг нь даан дэлхийн томоохон NFT арга хэмжээнд оролцох боломжийг олгосон нь бас нэгэн таатай мэдээ байлаа.

MongolNFT нь цаашид өөрсдийн NFT-ийг дан ганц Монгол улсад бус илүү олон улсад таниулах, олон улсын NFT эзэмшигчдийг нэмэгдүүлэх тал даар анхаарч ажиллаж байгаа юм байна. Ингэснээр дэлхий нийтэд Монгол хүмүүсийн оюуны бүтээл танигдахаас гадна техник технологийн хөгжил, дэлхийтэй мөр зэрэгцэх төслүүдийг танилцуулах нэгэн шинэ алхам гэж харж байгаа аж.

ШУУД: ЗХ-ний 0326 дугаар ангид цэрэг АМИА АЛДСАН асуудлаар ЦЕГ-аас мэдээлэл өгч байна
ШУУД: ЗХ-ний 0326 дугаар ангид цэрэг АМИА АЛДСАН асуудлаар ЦЕГ-аас мэдээлэл өгч байна
 
ОЛИМП-2024: Дэлхийн аварга Бавуудоржийн БААСАНХҮҮ олимпын наадмаас МӨНГӨН МЕДАЛЬ хүртлээ
ОЛИМП-2024: Дэлхийн аварга Бавуудоржийн БААСАНХҮҮ олимпын наадмаас МӨНГӨН МЕДАЛЬ хүртлээ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд UBN.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. !
UBN.mn сайтын редакц