Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Туршилтаар ирэхдээ 2 тэнхлэгтэй байсан давхар автобус яагаад 1 тэнхлэгтэй болж орж ирснийг тухайн үед ажиллаж байсан хүмүүс мэднэ“

Огноо
Унших
1 минут 10 секунд

Манай улсын нийтийн тээврийн салбар өнгөрөгч 2020 онд хоёр давхар автобусаар парк шинэчлэл хийсэн. Тэдний нэг буюу хоёр давхар автобусны нэгийнх нь хөдөлгүүр өчигдөр шатсан. Үүнтэй холбоотойгоор, анх туршилтаар орж ирсэн хоёр давхар автобус хоёр хөдөлгүүртэй байсан. Одоо явж байгаа автобусууд яагаад нэг тэнхлэгтэй байгаа юм бэ гэхийн асуудал яригдаж эхлэв.

Энэ талаар албаны эх сурвалжаас тодруулахад, "Худалдан авах гэрээнд 1 тэнхлэгтэй 10,5м урт 10ш цахилгаан автобус гэж заажээ. Тэгэхээр гэрээнд зөрчилгүй гэсэн үг. Гэхдээ гэрээ байгуулахаас өмнө туршилтаар явуулсан 2 автобус нь 12 м урттай, 2 тэнхлэгтэй байж. Яагаад 1 тэнхлэгтэй, 10,5 м болгож өөрчилж, гэрээнд тусгасан гэдгийг тухайн үед ажил хариуцаж байсан хүмүүс тодорхой мэднэ. Цаасан дээр үлдсэн баримт бол ийм байна" гэх мэдээллийг өглөө.

УЦУОШГ: Энэ сарын 14-15-нд ихэнх нутгийг хамран дахин хүчтэй цасаар шуурна
УЦУОШГ: Энэ сарын 14-15-нд ихэнх нутгийг хамран дахин хүчтэй цасаар шуурна
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд