Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Төөрсөн, сураггүй болсон 13 иргэнийг эсэн мэнд олж, нэг иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 49 секунд

Цаг агаарын аюулт үзэгдлийн улмаас Ховд аймагт 1, Увс аймагт 1, Завхан аймагт 9, Архангай аймагт 3 буюу нийт 14 иргэн (үүнд хүүхэд 1) малдаа явж байгаад болон орон нутгийн замд автомашин, мотоциклтой зорчиж яваад төөрсөн, сураггүй болсон дуудлага Онцгой байдлын байгууллагад бүртгэгдсэн.

Дуудлагын дагуу тухайн аймгуудын Онцгой байдлын газар, нутгийн захиргааны байгууллагын алба хаагчид эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 13 иргэнийг эсэн мэнд олж, ар гэрийхэнд нь хүлээлгэн өглөө.

Архангай аймгийн Цэцэрлэг суманд малдаа явж байгаад төөрсөн нэг иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна.

Зам цэвэрлэгээний 360 ажилтан 58 машин техниктэйгээр давс, бодис цацахаар ажиллаж байна
Зам цэвэрлэгээний 360 ажилтан 58 машин техниктэйгээр давс, бодис цацахаар ажиллаж байна
 
Таван шарын нүхэн гарцаар цагт ойролцоогоор 1800 машин нэвтэрч байна
Таван шарын нүхэн гарцаар цагт ойролцоогоор 1800 машин нэвтэрч байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.