Чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Өнөөдрийн хуралдаанаар гурван асуудал хэлэлцэнэ гэж УИХ-ын дарга Г.Занданшатар мэдээллээ. Тодруулбал,
·Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл /Засгийн газар 2023.10.13-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/
·“Хүүхдийн эрхийг хамгаалах, хангахтай холбоотой асуудлаар явуулсан Улсын Их Хурлын хяналтын сонсгол"-ын тайлан, сонсгол явуулсан талаарх санал дүгнэлтийг хэлэлцэх юм байна.