Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Баянзүрх дүүргийн Цагдаагийн газрын спортын анхдугаар наадам боллоо

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 15 секунд

Цагдаагийн газрын Спортын анхдугаар наадамд Хоёрдугаар хэлтэс тэргүүн байр эзэлж, шилжин явах цомын эзэн боллоо

Спортоор дамжуулж алба хаагчдын эрүүл идэвхтэй амьдралыг дэмжих, хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор спортын анхдугаар наадмыг зохион байгуулсан.

Сагс, волейбол, пауэрлифтинг, боулинг, бильярд, дартс гэсэн зургаан төрлөөр тэмцээн явагдсан бөгөөд нийт 62 багийн 300 гаруй тамирчид оролцлоо.

Спортын наадмыг УИХ-ын гишүүн, Улаанбаатар хотын Хөгжлийн бодлого эрхэлсэн түр хорооны дарга Э.Бат-Амгалан Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Засаг даргын Тамгын газраас дэмжиж оролцсон.

Хоёр өдрийн турш явагдсан спортын их наадамд багийн нийт дүнгээр Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн баг тамирчид гуравдугаарт байрт, цагдаагийн гуравдугаар хэлтэс дэд байрт шалгарсан бол 17 оноогоор цагдаагийн хоёрдугаар хэлтэс тэргүүн байр эзэлж, шилжин явах цомын эзэн боллоо.

Цар тахлаас шалтгаалж өнгөрсөн жилүүдэд тэмцээн уралдаан зохион байгуулагдаагүй. Тиймдээ ч хүлээлт өндөртэй, мөн өрсөлдөөн ихтэй тэмцээн болж өнгөрлөө.

Баянзүрх дүүргийн Удирдах ажилтнуудын хоёрдугаар шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо
Баянзүрх дүүргийн Удирдах ажилтнуудын хоёрдугаар шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо
 
МАРГААШ: Улаанбаатарт 28 хэм дулаан, бага зэргийн бороотой
МАРГААШ: Улаанбаатарт 28 хэм дулаан, бага зэргийн бороотой
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд UBN.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. !
UBN.mn сайтын редакц