Өнгөрсөн амралтын өдөр буюу энэ сарын 21-ний өдөр 14 настай охин Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах гэрээсээ гарч, улмаар таксинд суугаад сураггүй алга болсон талаарх мэдээлэл гарсан.
Тэгвэл дөнгөж сая охиныг эсэн мэнд олсон талаар Цагдаагийн байгууллагаас мэдээллээ.
Дээрх хүүхдийг 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 16 цаг 30 минутын үед Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс олж тогтоон, шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна.