Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ц.Сандаг-Очир: Сайжруулсан түлшний туршилтийг ард иргэд дээр хийдэг юм уу. Лабораторид хийдэг юм уу...

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 27 секунд

Чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Монгол Улсын 2024 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцэж байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд үг хэлж, асуулт асууж байна.

УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир "Хариуцлагагүй мэдэгдэл хийсэн Эрчим хүчний сайдаас асуумаар байна. Ирэх жил туршилт хийх орон нутагууд байгаа. Үгийн алдаа гаргасан уу, үнэхээр тийм зүйл ярьж байгаа юу. Сайжруулсан түлшний туршилтийг ард иргэд дээр хийдэг юм уу. Лабораторид хийдэг юм уу. Тэр дундаа Дарханд хийе. Бүр болохгүй бол Багануурт хийе гэдэг нь үгийн алдаа юу... Энэ бол Багануурын 30 мянга гаруй ард иргэдийг дорд үзсэн явдал шүү" хэмээлээ.

ЭХЯ-ны ТНБД Н.Тавинбэх "Лабораторид сайжруулсан шахмал түлшний түүхий эд хагас кокс ашиглахыг туршиж үзсэн. Маш сайн үр дүн гарсан. Энэ үр дүнг түүхий нүүрс түлэх үед, сайжруулсан шахмал түлшинд нийтлэг ашиглах үед харьцуулж гаргасан" гэлээ.

ЦЕГ: Цахим орчинд хууль бус мөрийтэй тоглоом зохион байгуулсан 1314 веб сайтыг шалгаж байна
ЦЕГ: Цахим орчинд хууль бус мөрийтэй тоглоом зохион байгуулсан 1314 веб сайтыг шалгаж байна
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд