Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Н.Лхагвадорж: Зөвхөн нэг төрийн албан хаагчийн өрөөнийх нь сейфнээс нэг аймгийн 1 жилийн төсөв гарч ирж байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 14 секунд

Ардчилсан намын 4/11 мэдээллийн цагаар Ардчилсан намын дэд дарга Ц.Уртнасан, Дэд дарга П.Батчимэг, Ардчилсан намын Хэрэг Эрхлэх газрын дарга Н.Лхагвадорж, НИТХ-ын төлөөлөгч Т.Батцогт, Дотоод сонгуулийн хорооны дарга Х.Оюунчулуун, НИТХ-ын төлөөлөгч Д.Энхтуяа нар мэдээлэл хийж байна.

Ардчилсан намын Хэрэг Эрхлэх газрын дарга Н.Лхагвадорж "Монгол Улсыг гадаад, дотоодод яаж сүйрүүлж байгааг монголчууд мартах шахаж байгаа хэд хэдэн тоо мэдээллийг бид дахин сануулж байна. ЖДҮ-ийн асуудал, нүүрсний хулгай, хөгжлийн банкны асуудал хэдэн саяас халиад хэдэн тэрбумаар, хэдэн их наядаар яригддаг боллоо. Нэг аймгийн нэг жилийн төсвөөр яригддаг байсан хулгай Монгол Улсын хэдэн жилийн төсвөөр яригддаг боллоо. Нүүрсний хулгай, ЖДҮ-тэй холбоотой асуудалд төрийн алба хаагчид, эрх баригчид хэн хариуцлага хүлээсэн бэ?

2020 оны 11-р сараас эхлэн ковид дэгдэж нийт 20,3 их наядын мөнгөн дүн төсөвлөсөн байна. Түүний 5,1 их наядыг улсын төсвөөс баталсан, 10 их наядыг Л.Оюун-Эрдэнэ төсөвлөсөн, Эрдэнэт үйлдвэрээс 1 их наяд, Оюутолгойгоос 1 их наяд, гадаадын зээл тусламжаар 3 их наяд гэх мэтчилэн авсан байдаг. Гэхдээ энэ их мөнгө яг юунд зарцуулагдсан бэ?

Тодруулбал та бидний 200,000 айлын орон сууцыг барих мөнгө яг хаашаа орчихсон бэ. Үүнд хариулт өгөхийг шаардаж байна.

Зөвхөн нэг төрийн албан хаагчийн өрөөнийх нь сейфэнд нэг аймгийн 1 жилийн төсөв байж байдаг. Ийм байж болох уу?

Тэд хээл хахууль, авлигыг илчилнэ гэдэг уриа лоозонгоо ярьсаар байна. Нэг Монгол хүн 30 сая төгрөгний өртэй болсон байна. Үүнтэй холбоотой Ардчилсан намаас “Өрийн дарамтгүй Монгол” Үндэсний хэлэлцүүлгийг эхлүүлсэн" гэлээ.

Н.Тавинбэх: Ахуйн хэрэглэгчийн цахилгаан эрчим хүчний үнийг огт нэмээгүй гэдгийг албан ёсоор мэдэгдье
Н.Тавинбэх: Ахуйн хэрэглэгчийн цахилгаан эрчим хүчний үнийг огт нэмээгүй гэдгийг албан ёсоор мэдэгдье
 
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.