Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ХБ: Олон улсын хуулийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх хуулийн фирмүүд мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна

Огноо
Унших
1 минут 43 секунд

Монгол Улсын Хөгжлийн банкнаас Олон улсын хуулийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх хуулийн фирмүүд мэдүүлгээ ирүүлэхийг урилаа. Тодруулбал,

"Монгол Улсын Хөгжлийн банк нь үндэсний эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах тэргүүлэх салбаруудад хэрэгжих төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэх, импортыг орлох, экспортын орлогыг нэмэгдүүлэх үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд шаардлагатай хөрөнгийн эх үүсвэрийг бүрдүүлэх үндсэн зорилготой.

Тус зорилгыг хэрэгжүүлэх хүрээнд МУХБ нь олон улс дахь санхүүгийн байгууллагаас эх үүсвэр татан төвлөрүүлсэн. Гэвч Америкийн Нэгдсэн Улс болон Европын Холбооноос МУХБ-тай зээлийн гэрээ байгуулсан байгууллагад санхүүгийн хориг арга хэмжээ авснаас үүдэн зээлийн гэрээний дагуу тус байгууллагад төлөх ёстой хүү болон үндсэн төлбөрийг төлөх боломжгүй нөхцөл үүссэн. Иймд, уг асуудлыг хуулийн дагуу шийдвэрлэхэд хууль зүйн зөвлөх үйлчилгээг үзүүлэх олон улсын хуулийн фирмийг сонгон шалгаруулах тул дор дурдсан шалгуурыг хангасан олон улсын хуулийн фирмүүд мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.

Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 17:00 цаг хүртэл авах боломжтой бөгөөд мэдүүлгээ “Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем” www.tender.gov.mn хаягаар 2023 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн 10:00 цагаас өмнө цахим хэлбэрээр ирүүлнэ үү.

Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу" гэж Хөгжлийн банкнаас мэдээллээ.

ЭХЗХ: Айл өрхүүдийн цахилгааны тариф нэмэгдээгүй. Худал мэдээлэл
ЭХЗХ: Айл өрхүүдийн цахилгааны тариф нэмэгдээгүй. Худал мэдээлэл
 
Нийт нутгийн 50 гаруй хувьд цастай байна
Нийт нутгийн 50 гаруй хувьд цастай байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.