Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Бат-Эрдэнэ: Хоёр удаагийн олимпийн үеэр үүссэн өр төлбөрийг БНСУ-ын итгэмжлэгдсэн лабораторид шилжүүлсэн

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 46 секунд

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна. Энэ үеэр, УИХ-ын гишүүн, Олимп, нийтийн биеийн тамир, спортын сайд Б.Бат-Эрдэнэ мэдээлэл өглөө. Тэрбээр, "Засгийн газрын хуралаар байгуулагдсан ажлын хэсгийг ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан ахалж ажилласан. Ажлын хэсгээс "ХАНЖОУ"-гийн Азийн наадмын үеэр WADA буюу дэлхийн допингийн эсрэг байгууллагын гүйцэтгэх удирдлагын түвшинд уулзалтуудыг хийх чиглэл өгсөн. Үүний дагуу уулзалтуудыг хийсэн. Уулзалтын үеэр Монгол Улс допингийн эсрэг үйл ажиллагааг зохицуулж байгаа хууль эрхзүйн зохицуулалтыг илүү боловсронгүй болгох шаардлагатай гэдгийг нөгөө талаас онцолсон. Энэ саналыг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар оруулсан. Энэ намрын чуулганаар Биеийн тамир спортын хуулийн шинэчилсэн найрууллагыг батлуулах шаардлага байгаа. Биеийн тамир спортын хуулинд допинг болон допингийн эсрэг үйл ажиллагаатай холбоотой бүлэг заалт оруулна. Энэ бол бусад улс орнуудад байдаг жишиг. Өнгөрсөн жил аравдугаар 27-ноос өмнө Монгол Улсын Засгийн газар үндэсний дүрмээ батал гэсэн шаардлагыг WADA-гаас ирүүлсэн. Бид амжиж үндэснийхээ дүрмийг батлуулсан. Хоёр удаагийн олимпийн үеэр үүссэн өр төлбөрийн асуудал байсныг хугацаанд нь багтаж БНСУ-ын итгэмжлэгдсэн лабораторид шилжүүлсэн. Өөрөөр хэлбэл, Засгийн газар хүлээсэн үүргээ бүрэн биелүүлээд явж байгаа. Сая яригдсан асуудлын тухайд WADA-г монголд төлөөлж байгаа MONADA байгууллагад ирсэн шаардлага" гэлээ.

Ц.Уугангэрэл: Допингтой холбоотой асуудлаа шийдвэрлэхгүй бол ирээдүйд “Цагаан туг“ дор олимпод орж болзошгүй гэж улс болгонд анхааруулдаг
Ц.Уугангэрэл: Допингтой холбоотой асуудлаа шийдвэрлэхгүй бол ирээдүйд “Цагаан туг“ дор олимпод орж болзошгүй гэж улс болгонд анхааруулдаг
 
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хөгжлийн банкны өр төлбөрт хүлээн авсан “Шинэ Яармаг” хорооллын зарим орон сууцнуудыг нийслэлийн өмчид шилжүүлэх шийдвэрийн төслийг ЗГ-ын хуралдаанд хэлэлцүүлэхийг үүрэгдлээ