Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ц.Уугангэрэл: Допингтой холбоотой асуудлаа шийдвэрлэхгүй бол ирээдүйд “Цагаан туг“ дор олимпод орж болзошгүй гэж улс болгонд анхааруулдаг

Ангилал
Улс төр Нийгэм
Огноо
Унших
1 минут 20 секунд

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гарсан зарим асуудлын талаар холбогдох хүмүүс мэдээлэл өгч байна. Энэ үеэр, МОНАДА буюу Монголын Үндэсний Допингийн эсрэг байгууллагын ерөнхийлөгч Ц.Уугангэрэл дараах мэдээллийг өглөө. Тэрбээр,

"ЗГ, спортын хороотой хамтарч ажиллаж чадна гэж үзэж энэ ажлыг авсан. Олон улсын допингийн эсрэг конвенцыг биелүүлэхээр уг асуудлыг ЗГ-ын өнөөдрийн хуралдаанд хэлэлцэж, шийдвэрлэж байна. Гэхдээ байдал тийм ч хэцүү нөхцөлд очоогүй, стандарт шаардлага байдаг. Үүнийг сайтар ойлгох хэрэгтэй.

Допингийн асуудлаа шийдвэрлэхгүй бол ирээдүйд "Цагаан туг" дор олимпод орж болзошгүй гэж улс болгонд шаардлага тавьдаг. Энэ зөрчил бол шинжилгээтэй холбоотой. Учир нь 2021 онд ковидоос үүдэлтэй шинжилгээнүүд нислэгээс шалтгаалж хоцорсон. Мөн олон улсын итгэмжлэгдсэн лабораторийн төлбөрийн асуудал байсан.

Нийт 6 асуудлын 1 нь бүрэн шийдэгдээд дууссан. Таван асуудлын 3 нь шийдэгдэх шатандаа явж байгаа ба он дуустал үргэлжилнэ. Тиймээс он дуустал мониторинг хийж байгаа" гэв.

ШУУД: Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар мэдээлэл өгч байна
ШУУД: Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар мэдээлэл өгч байна
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд