Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Мал аж ахуйн чиглэлээр суралцаж буй оюутнуудад салбар танилцуулах уулзалтыг зохион байгууллаа

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 18 секунд

Манай улсын нийгэм, эдийн засагт томоохон хувь нэмэр оруулдаг мал аж ахуйн салбарын мэргэжлийн боловсон хүчний хангамжийг нэмэгдүүлэх ажлын хүрээнд Хөдөө аж ахуйн их сургуульд суралцаж буй оюутан залууст мэргэжлийн онцлог, үнэ цэн, салбарын талаар мэдээлэл танилцуулах уулзалт зохион байгуулагдлаа.

Тус уулзалтад Хөдөө аж ахуйн их сургуулийн Мал аж ахуй, биотехнологийн сургуулийн зоо инженер технологи, мал зүйч мэргэжлээр суралцаж байгаа оюутан залуус багш нарын хамт оролцсон байна.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Г.Наранчулуун мал зүйч болон түүнтэй адилтгах мэргэжилтнүүдийн хийж гүйцэтгэж байгаа ажил, үүргийн талаар багш, оюутнуудад тодорхой мэдээлэл өгч, санал, сэтгэгдлийг нь сонсжээ.

Мал аж ахуйн салбарт зоо инженер технологи, мал зүйч, мэргэжлийн боловсон хүчний дутагдал орон нутагт их байгаа юм. Тиймээс орон нутагт ажиллах олон давуу тал, боломжуудын талаар мөн танилцуулжээ.

Хэнтий аймгийн Батноров суманд хээрийн түймэр гарч, 24 га орчим талбай шатжээ
Хэнтий аймгийн Батноров суманд хээрийн түймэр гарч, 24 га орчим талбай шатжээ
 
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хөгжлийн банкны өр төлбөрт хүлээн авсан “Шинэ Яармаг” хорооллын зарим орон сууцнуудыг нийслэлийн өмчид шилжүүлэх шийдвэрийн төслийг ЗГ-ын хуралдаанд хэлэлцүүлэхийг үүрэгдлээ