Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх В.Путиныг Монголд айлчлалыг урьжээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 0 секунд

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын Бээжин хотод болж буй “Бүс ба Зам” дээд түвшний чуулга уулзалтад оролцож буй. Энэ үеэрээ ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтай уулзжээ. Уулзалтаар түүнийг Монгол Улсад айлчлалыг урьсан байна. Тодруулбал,

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх "Манай сайхан эх оронд айлчлан зочлоорой гэж урьж байна. Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэгч чиглэл бол ОХУ-тай харилцах харилцаа байдаг. Бид олон 100 жилийн түүхтэй, дипломат харилцаатай. Дайны хүнд цаг үед ч хамтдаа байсан. Бүтээн байгуулалтын үед ч хамтдаа хүчин зүтгэж, Орос-Монголын найрсаг хамтын ажиллагааг бий болгосон энэ түүхийг бид мартаж болохгүй.

Тиймээс Халхын голын ойн баярын үеэр Монгол Улсад албан ёсоор төрийн айлчлал хийхийг урьсан. Одоо дахин урьж байна. 2025 онд агуу эх орны дайнд ялсны түүхт 80 жилийн ой тохионо. Энэ баярыг монголчууд хүн төрөлхтөний баяр гэж хэлж болно гэж үздэг. Учир нь фашизмыг дарахад ОХУ-ын ард түмний байгуулсан баатарлаг гавъяаг дэлхий ертөнц мартаж болохгүй. 80 жилийн ойг хамтдаа сайхан тэмдэглэж өнгөрүүлнэ гэж бодож байгаа" гэлээ.

ҮЙЛ ЯВДАЛ:  Төрийн мөнгөний бодлогын Үндсэн чиглэлийг танилцуулна
ҮЙЛ ЯВДАЛ: Төрийн мөнгөний бодлогын Үндсэн чиглэлийг танилцуулна
 
YONHAP NEWS: Прокуророос баривчлагдаад буй Ерөнхийлөгч Юн Сук Ёлыг үргэлжлүүлэн 20 хоног хорьж шалгах төлөвтэй байна
YONHAP NEWS: Прокуророос баривчлагдаад буй Ерөнхийлөгч Юн Сук Ёлыг үргэлжлүүлэн 20 хоног хорьж шалгах төлөвтэй байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.