Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ҮЙЛ ЯВДАЛ: Төрийн мөнгөний бодлогын Үндсэн чиглэлийг танилцуулна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 25 секунд

Аравдугаар сарын 18-ны лхагва гарагт болох зарим үйл явдлын тоймыг танилцуулж байна.

09.00-17.00 цагт: Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүдэд: Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Монголын Хуульчдын холбооноос иргэдэд хууль зүйн зөвлөгөө үнэ төлбөргүй өгнө.

-Засгийн газрын ээлжит хуралдаан болно.

10.00 цагт: “Блью Скай” зочид буудалд: Нийгмийн энтрепренёрүүдийн нэгдсэн чуулган болно.

11.30 цагт: "Могул тауэр" /”Новотель” зочид буудал, Хүнсний 4-р дэлгүүрийн замын урд талд/-т: "Тавантолгойг ард түмэнд өг" хөдөлгөөнийг байгуулж байгаа талаар мэдээлнэ. Утас: 8856-9093.

12.00 цагт: Хэвлэлийн хүрээлэнд: Төвлөрсөн дулаан хангамжид тохиолдож болох бэрхшээлийн талаар Монгол Улсын дулаан хангамжийн зөвлөх инженерүүд мэдээлэл хийнэ.

11.30 цагт: Баян-Өлгий аймгийн удирдлага болон түүний хамсаатнууд Монгол Улсын тусгаар тогтнолд заналхийлж байх магадлалтай байгаа талаар мэдээлнэ.

17.00 цагт: МҮХАҮТ-д: Монголбанк Төрөөс мөнгөний бодлогын талаар 2024 онд баримтлах Үндсэн чиглэлийг бизнес эрхлэгч нарт танилцуулна.

-“Монументаль” арт галерейд: “Оюутны стратегийн өмгөөлөл ба нөлөөлөл-2023” хөтөлбөрийн хүрээнд “Хязгааргүй” гэрэл зургийн үзэсгэлэнг дэлгэжээ. Үзэсгэлэн 10-р сарын 21-нийг дуустал гарна.

Д.Амарбаясгалан: Ураны төсөл хэрэгжсэнээр 400 орчим сая ам.долларын ногдол авч, 700 орчим ажлын байр шинээр бий болно
Д.Амарбаясгалан: Ураны төсөл хэрэгжсэнээр 400 орчим сая ам.долларын ногдол авч, 700 орчим ажлын байр шинээр бий болно
 
Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны дэргэд эрдэмтэд болон олон нийтийн зөвлөл байгуулна
Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны дэргэд эрдэмтэд болон олон нийтийн зөвлөл байгуулна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.