Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүдийг танилцуулж байна. Энэ үеэр ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр, бага насны хүүхдийг хүчиндэх гэмт хэрэг үйлдэж, ял эдэлсэн этгээдийн зорчих хөдөлгөөнд тоног төхөөрөмж ашиглаж хяналт тогтоох тухай мэдээлэл өглөө. Тодруулбал тэрбээр, "Бага насны хүүхдийг алах, хүчиндэх гэмт хэрэг үйлдэж хорих ял эдэлж дууссан болон хорих ялаас өвчний учир хугацаанаасаа өмнө суллагдсан хүний зорчих хөдөлгөөнд тоног төхөөрөмж ашиглан хяналт тогтооно. Тодруулж хэлбэл, бага насны хүүхдийг хүчиндэж, ял эдлээд гарч ирсэн этгээдийг 10 жил цахимаар хянана" гэлээ.
“Бага насны хүүхдийг хүчиндэж, ял эдлээд гарч ирсэн этгээдийг 10 жил цахимаар хянана“
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.